Хуушуурны үнэ 1500 төгрөгт хүрлээ

Төв цэнгэлдэх хүрээлэн болон наадмын талбайн гаднах талбай наадамчин олноор дүүрчээ.
Цэнгэлдэхийн гадуур худалдаа үйлчилгээ дүүрч, хуушуурны үнэр ханхийж байна. Наадмын нээлтийн үеэр 1000 төгрөгөөр зарагдаж байсан хуушуурыг 1500 төгрөгөөр худалдаалж эхэлжээ. Учир нь өглөөнөөс хойш дараалан тог тасарснаас ийнхүү хуушуурны эрэлт нэмэгджээ. Энэ жилийн хувьд холбогдох газраас газ хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан билээ.
П.УНДРАМ
Оллоо.мн