Их насны хурдан хүлгүүд барианд орлоо

Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд барианд орлоо. Энэ жил 324 их насны морьд 24 км-ээс эргэсэн юм.
Их насны морьдын түрүү магнайд Хэнтийн аймгийн Галшарын сумын уяач Аюушийн Амарбатын хул түрүүлж, Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Сугарын хүрэн. Айргийн гуравт Улаанбаатарын хотын уяач Хөх чоно группийн ерөнхийлөгч Пүрэвбаатарын бор, айргийн дөрөвт Дундговь аймгийн Сосорын Мөнхбатын хүрэн, айргийн тавд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уаяч Гончигжавын Мөнхсайханы хүрэн тус тус хурдлан ирж, түмэн олноо цэнгүүллээ.
П.УНДРАМ
Оллоо.мн