“Улаанбаатарын үдэш” 3D шоу гайхалтай боллоо

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Үндэсний баяр наадмаар өнгөрөгч жил "Улаанбаатарын үдэш" 3D шоу цэнгээн Их эзэн Чингис хааны талбайд болсон билээ. Тэгвэл энэ жил мөн л наадамчин олонд зориулан лазер гэрлийн гайхамшигтай тоглолтуудыг толилууллаа.

"Улаанбаатарын үдэш" 3D шоуны дараа нийслэлийн төв талбай, Баянхошуу, Маахуур толгой, Долоон буудал орчимд наадмын ёслолын буудлага болсон юм. Энэ жилин лазер шоу өнгөрсөн жилийнхээс дутахааргүй сайхан болж наадамчин олон залуусыг хөгжөөлөө.

Б.Сансартуяа

Оллоо.мн

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button