Хурдан 286 даага гарааны зурхайгаас эргэлээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан эхэлж байна. Эх орны дөрвөн зүг найман зовхисоос ирсэн 286 даага улсынхаа баяр наадамд алтан тоосоо өргөж байна. Энэ жилийн баяр наадмын уралдаанд 286 даага уралдаж байгаа бөгөөд 11 км зам туулах юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн