А.Сүхбат: Цолоо дуудуулж төр, ард түмэндээ хүндэтгэл үзүүлэхээр зодоглосон

Үндэсний их баяр наадмын өмнөхөн Дархан аварга хэмээх цол хүртсэн А.Сүхбатыг энэ жилийн наадамд зодоглоно гэх яриа гарч олон хүнийг баярлуулсан. Тэрбээр барилдана гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй байсан ч өчигдөр зүлэг ногоон дэвжээнээ гарч ирсэн нь наадамчин олныг баясгасан. Түүнийг уран хурц барилдаанаа үзүүлж энэ жилийн наадмыг чимнэ хэмээн олон хүн хүлээж суусан.

Тэгвэл өнөөдөр гурвын давааны өмнө цолоо дуудуулж зогссон Дархан аварга А.Сүхбат дөрөвийн даваанд Дархан аварга Г.Өсөхбаярыг амалж авч наадамчин олныг алмайруулсан билээ. Урьд өмнө нь ийм үйл явдал болж байгаагүй юм. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнд цугларсан олон хоёр аваргын барилдааныг онц сонирхолтой болно хэмээн ярилцаж байсан.

Гэвч А.Сүхбат аварга барилдалгүй тахимаа өгсөнөөр наадамчдыг гонсойлгож орхив. Харин үүнийхээ дараа Дархан аварга А.Сүхбат  "Тав хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Г.Өсөхбаяр аварга бид хоёр Монгол Улсын дархан аварга цол хүртсэн. Наадмын гурвын даваанд дүү аварга Г.Өсөхбаярыгаа амлан авч, тахимаа өгөн хүндэтгэл үзүүлээд явууллаа. Энэ үйлдэл маань төр, ард түмнийхээ хайр хүндэтгэлд талархаж, хүндэтгэл үзүүлж наадмын талбайд зодоглон, цолоо дуудуулъя гэж бодсонтой маань холбоотой" гэж тайлбарлалаа.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button