Анхны начин цолтон төрлөө

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваа буюу начны даваа эхэллээ. Энэ даваанаас эхлээд улсын цолтнууд төрдөг билээ. Ингээд хамгийн анхны начин цолтон төрлөө. Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Суманчулуу Улсын гарьд Бат-Эрдэнээр тав давж Улсын начин цолны болзол хангаад туг тойрлоо. Түүний хувьд олон жил улсын наадамд амжилттай барилдаж хоёр жил дараалан дөрөв давж тавын даваанд өвдөг шороодоод байсан юм.
Б.Сансартуяа
Оллоо.мн