Улсын харцага Н.Батсуурь түрүүллээ

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд нутаг нутгийн хүчтэн 512 бөх зодоглосноос  Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх улсын харцага Н.Батсуурь түрүүлэн, Монгол Улсын арслан цолны болзолыг хангаж, Завхан аймгийн Идэр сумын уугуул, Монгол Улсын өсөх идэр начин Улсын начин Ш.Жаргалсайхан үзүүрлэлээ.

Ийнхүү үндэсний баяр наадмын есийн даваа өндөрлөн арслан, заан, харцага, начин цолтон шинээр төрлөө. Монгол зон олны өнөө жилийн үндэсний их баяр наадам  сайхан болж, шинэ цолтонгууд мэндэллээ.

Г.Уянга

оллоо.мн 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button