Хүй долоон худагийн 500 төгрөгийн “00” иргэдийг бухимдууллаа

Энэ жилийн наадам өргөн дэлгэр болж байна. Ялангуяа Хүй долоон худаг хүн, машин хоёртоо дарагджээ. Гэхдээ автомашины зогсоол, үйлчилгээг зохион байгуулагчид нь шийдэж өгсөн болохоор ихэд эмх цэгцтэй байлаа. Тодруулбал, 500 автомашины зогсоол нэмж байгуулснаар Хүй долоон худаг 4800 автомашины багтаамжтай болсон нь сайшаалтай.
Үүнээс гадна Хүй долоон худаг дахь худалдаа үйлчилгээ, урлаг соёлын талбай, морь барианы газар хооронд засмал замууд шинээр тавьсан нь олны талархлыг хүлээсэн бөгөөд Монголд үйлдвэрлэсэн бага оврын цахилгаан тээврийн хэрэгслээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүдийг үнэ төлбөргүй үйлчилж байгаа нь хурсан олонд ихэд таалагдаж байлаа.
Харин Нийтийн үйлчилгээнд зориулан өвөл, зуны аль ч улиралд ажиллах боломжтой 10 бие засах газар буюу “00”-ыг шинээр нэмсэн байв. Бие засах газруудыг бие биенээс нь холгүйгээр байрлуулсан боловч, түүнд оочирлох наадамчид бүхэл өдөржин тасрахгүй байсан.
Гэхдээ бие засах газраар нэг удаа үйллүүлэхэд 500 төгрөгийг хураамж авч байсан нь иргэдийг багагүй бухимдууллаа.
Учир нь Олон нийтийн үйлчилгээний газрын “ОО” үнэ төлбөргүй байх ёстой гэсэн журам байдаг. Тэгвэл энэ журам үйлчлэх нь битгий хэл Хүй доллоон худагт байх бүхий л “00”-ууд 500 төгрөгийг хураамжтайгаар үйлчилж байгаа нь нөгөө худалдаа үйлчилгээний газруудын “00”-йн үнээс дариу тав дахин үнэтэй байсан юм. Гэвч одоо худалдаа үйлчилгээний газруудын “00" хүртэл үнэгүй болсон шүү дээ. Тэгэхээр Үндэсний их баяраараа дээрх "00"-ын газруудыг үнэгүй биш юм аа гэхэд бага үнээр тогтоож болох байсан" хэмээн бухимдлаа илэрхийлэх иргэд олон байлаа
Г.Уянга
оллоо.мн