Лионел Месси “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодорлоо

Хөлбөмбөгийн ХХ дахь ДАШТ-ний аваргын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө болж Германы шигшээ баг Аргентины шигшээ багийг 1:0 харьцаатайгаар хожин, дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болов.
Харин Аргентиний шигшээ багийн од Лионел Месси 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчийн буюу “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодорлоо.
Мөн Колумбын шигшээ багийн довтлогч Хамес Родригез шилдэг мэргэн бууч буюу “Алтан шаахай”, Германы шигшээ багийн хаалгач Мануэл Нойер “Алтан бээлий” шагналыг хүртлээ.
П.УНДРАМ
Оллоо.мн