“Буянт-Ухаа” хорооллын дахин сугалааг энэ сарын 19-нд явуулна

Төрийн орон сууц корпораци /ТОСК/-иас өнөөдөр “Буянт-Ухаа 1” хорооллын  талаар мэдээлэл хийлээ. Тус хороололд орон сууц худалдан авах иргэдийг өнгөрсөн тавдугаар сард сугалаагаар тодруулсан бөгөөд нийт 1540 иргэн азтан болсон билээ.

Харин дээрх азтануудаас өнгөрсөн хугацаанд нийт 323 орон сууц буцаагдсан тул ТОСК-иас тэдгээр байруудад дахин сугалаа явуулахаар болжээ. Ингэхдээ өмнөх сугалаанд оролцсон ч азтан болж чадаагүй иргэдийг хамруулахаар төвлөсөн байна. Сугалааны тохирлыг долдугаар сарын 19-нд “Монгол бөхийн өргөө”-нд явуулахаар болсон тухай албаныхан мэдээлэл өгөөд байгаа билээ.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button