Цахилгааны хэлбэлзлээс үүдэлтэй хоёр ч томоохон гал гарлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газар, аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангиудын бүрэлдэхүүн гал унтраах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллалаа.
Тодруулбал, өчигдөр буюу долдугаар сарын 14-ний өдөр нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр ч томоохон гал гарсны унтраалаа. Баянгол дүүрэгт байрлах Монгол, Солонгосын хамтарсан “МК интернэшнэл” компанийн байранд 12.30 цагийн үед гал гарч, Онцгой байдлын албан хаагчид 6 автомашинтайгаар ажиллаж галыг унтраажээ. Гал түймрийн үед барилгад хүн байгаагүй гэжалбаныхан мэдэгдэж байна. Одоогоор галын шалтгааныг цахилгааны хэлбэлзлээс болсон байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.
Үүний дараа ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын 40-р байранд гал гарч байна гэсэн дуудлага 14.30 цагийн үед дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аврах гал унтраагчид боломжтой бүхий л хувилбарыг ашиглан галыг унтраахаар ажилласан байна. Гэхдээ онц ноцтой энэ тохиолдолд манай аврагчдад тоног төхөөрөмж, хүчин чадал дутмаг байсныг иргэд оршин суугчид онцолжээ.
40 дүгээр байрны дээд давхарт гарсан гал дээврээр дамжиж 42 дугаар байрны дээврийг хамарсан тиймээс иргэдийг гадагш гаргаж, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Иргэд гал түймрийн шалтгааныг цахилгааны хэлбэлзэлтэй холбон тайлбарлажээ. Ямартай ч Нийслэлийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн галыг бүрэн унтрааж, аюулаас сэргийлж чадсан байна. Одоогоор галын нөхцөл шалтгааныг тодруулахаар Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Ами
Оллоо.мн