Со ах ч уг нь гавъяат л даа

Нас нь яваад зөнөв үү

Намын нөлөөнд будилав уу

Наадам үймүүлэх гэж бүжив үү

Нэлмэгэр цагаан гэзгээ гайхуулах гэв үү

Хэдэн цэргүүдээ урлагийх гэж андуурав уу

Хэдхэн монголоо цөөн гэж басав уу

Хулынхаа дууг хонхны дуунаас ялгахаа байв уу

Хайртай намдаа үнэнчээ харуулах гэв үү

Сэгсгэр үсээ бооцон бол

Сийрсэн малгайгаа тохитой өмссөн бол

Соёл нам хоёроо холиогүй бол

Со ах ч уг нь гавъяат л даа Ход Ход Ход /Segsger Babu/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button