Баяр наадмаар 30 гаруй мянган хүүхэд хурдан морь унаж уралджээ

Тулгар төр байгуулагдсаны 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан ямар нэгэн маргаан, будлиангүй сайхан болж өндөрлөсөн. Зургаан насны морьдын уралдааны үеэр хүүхэд морьноосоо унасан тохиолдол тун цөөн бүртгэгдсэн. Энэ жилийн баяр наадмын хурдан морьдын уралдааныг сайн зохион байгуулсан хэмээн иргэд талархалтай хандаж байна. Тэгвэл Зургаан насны морь болоод эрлийз, холч морьд, жороо морьдын уралдаан гэх зэрэг уралдаанд нийт 30 гаруй мянган хүүхэд морь унан уралджээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн