УИХ-ын дарга Өвөрхангайг зорилоо

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумыг зорив. Тэрээр ээлжийн амралтын хугацаандаа Баруунбаян-Улаан сумын ойд оролцоно.
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 185 км-ийн зайд орших Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ой энэ жил тохиож буй юм. Амралтын хугацаандаа УИХ-ын дарга Баян-Өлгий аймгийн Төрийн тахилгат Алтай ханы Таванбогд хайрханд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тус аймаг дахь Тайшир болон “Дөргөний усан цахилгаан станцын ажил байдалтай танилцах юм. УИХ-ын дарга З.Энхболдыг ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, М.Энхболд нар орлон ажиллах юм.
Г.Уянга
оллоо.мн