Долдугаар сарын эцэст инфляци 12 орчим хувиар өснө

Манай улсын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ энэ оны зургадугаар сард өмнөх сарынхаас 0.5, оны эхнээс 6.7, өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар өссөн байна. Тэгвэл энэ сарын сүүл гэхэд инфляци 12 хувиар өснө гэх тооцоог Их Британийн “Economist intelligence Unit”-ээс гаргажээ. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн улсуудын долдугаар сарын инфляцын түвшинг урьдчилан тооцоолж гаргахдаа манай улсын инфляцыг ийн өснө хэмээжээ. Харин энэхүү жагсаалтыг Венесуэл улс 64, Аргентин улс 38 хувийн өсөлтөөр тэргүүлжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн