Г.Буяндоржийг саатуулах шийдвэр гаргалаа

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх “Ноёд” группийн захирал Г.Буяндорж нарын зургаан хүн холбогдох хэргийг хэлэлцэх ёстой байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр энэ сарын 30-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн гадуур байцаагдаж байсан Г.Буяндоржийг саатуулах шийдвэр гаргасан байна.
Тэднийг эрүүгийн хуулийн 148.4 253.1, 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар буруутган эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм.
Ами
Оллоо.мн