Багшаар ажиллах эрх олгох шалгалт болно

 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт зохион байгуулах журам” болон тус шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагааны удирдамж гарлаа.

Шалгалтыг зохион байгуулах удирдамжийг хүргүүлсний дагуу аймаг, нийслэлийн боловсролын газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шалгалтыг ирэх сарын 10-ны өдөр зохион байгуулна.

Уг шалгалтад сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэдээс гадна гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан багш нар хамрагдах юм.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button