Монгол Сербийн иргэд өнөөдрөөс харилцан визгүй зорчино

Монгол Улсын болон БНСерби улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд энэ сарын 17 буюу өнөөдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих боломжтой болох аж.
Белград хотноо 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан “Иргэдийг виз авах шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс ийнхүү хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.
Хэлэлцэн тохирсон талуудын иргэд хоёр талын нутаг дэвсгэрт орох, гарах, дамжин өнгөрөхдөө олон улсын иргэний тээвэрт зориулсан бүх хилийн боомтоор нэвтрэх эрхтэй ажээ.
П.УНДРАМ
Оллоо.мн