30 мянга гаруй эх ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой

Нийгмийн даатгалын сангаас иргэдийн ажилласан жилийг нөхөж тооцох ажил үргэлжилж байна. Тухайлбал, 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болсныг УИХ-ын эмэгтэй гишүүд онцлон хэллээ.
Одоогоор 38-42 насандаа тэтгэвэрт гарсан 30 гаруй мянган эх ажилласан жилээ нөхөж тооцуулна гэж УИХ гишүүн Л.Эрдэнэчимэг ярьж байна.
Тэрээр “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн зөрчигдсөн эрхийг бид сэргээсэн байгаа. БНМАУ-ын Засгийн газрын 1992 оны тогтоолоор 4 хүүхэд төрлүүлсэн 20 жил ажилласан эхчүүдийг хүчээр тэтгэвэрт гаргаж байсан. Үүнээс болоод 38-42 насны эд хийж бүтээх насны олон эхчүүд тэтгэвэрт гарч, өнөөдөр хамгийн бага тэтгэвэр авч байгаа юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээр ХАНХЯ-нд хүсэлт гаргаж шүүхээр шийдвэрлүүлж байж 30 гаруй мянган эхэд ажилласан жилээ нөхөн тооцуулах боломжтой болсон байна.” гэж мэдэгдсэн юм.
Ами
Оллоо.мн