Валютын ханшийн өсөлтөнд хэн хариуцлага хүлээх вэ

Өнгөрсөн жилээс эхэлсэн ам.долларын ханшийн өсөлт сүүлийн хэдэн сарын турш аажим аажимаар өсөж буурсаар нэг л мэдэхэд түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрчихсэн. Ам.долларын ханшийн өсөлтөд хамгийн их дарлуулж буй нь мэдээж энгийн ард иргэд. Сардаа 400000-600000 төгрөгийн дундаж цалинтай иргэдийн хувьд хамгийн хүнд тусах нь хэнд ч ойлгомжтой. Нэг л өглөө сэрэхэд талх, гурилынх   үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байх нь энүүхэнд болжээ. Тиймээс өдөр бүр валютын ханшийн мэдээ харж санаа зовнин амьдарч байна.

Гэтэл валютын ханшийн өсөлтийг харж ажиглаж, барьж тогтворжуулах ёстой Төвбанкныхан болоод ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдрийг хүртэл үнэндээ ямар ч арга хэмжээ авсангүй. Дуугүй л харж суусаар өнөөдөртэй золголоо. Долоон хоног бүр зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдаанаас өөр зүйл хийгээгүй юм. Гэвч валютынхаа ханшийг барьж чадалгүй иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлэх болсон Н.Золжаргал ерөнхийлөгчид шаардлага тавьж арга хэмжээ авах талаар эрх баригчдын зүгээс ганц  ч үг унагасангүй. Харин ч бүр магтан сайшаах янзтай байна.

Ингээд өнгөрсөн таван сард  УИХ-дахь бие даагчдын бүлгийхэн Монголбанкны ерөнхийлөгчийг муу ажилласан хэмээн үзэж огцруулах хуулийн төсөл өргөн барьсан. Энэ асуудал байнгын хороогоор хэлэлцэгдээд дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар орж байж эцсийн шийдвэр гарах ёстой байсан ч шийдээгдээгүй байсаар хаврын чуулган завсарласан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдийн засаг байнгын өсөлттэй гарч байна хэмээн эрх баригчдын зүгээс мэдээлдэг байсан ч өдгөө эдийн засгийн хямралын хар сүүдэр албан байгууллага, айл өрх бүрт тусаад эхэлжээ. Эхнээсээ жижиг дунд гэхгүй томоохон компаниуд санхүүгийн хямралаас үүдсэн дампуурлаа зарлаж байна. Эдийн засаг цаашид ч тогтворжих хандлага харагдахгүй байна.

Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг зарлан энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийж байгаа ч ам.долларын ханш нэг төгрөгөөр ч буурсангүй. Харин энэ хугацаанд дуусах дөхсөн. Тиймээс цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг харж суух л үлдээд байна. Тиймээс энэ асуудалд хэн нэгэн хариуцлага хүлээх л ёстой шүү дээ. Тэр нь хэн бэ?

 

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button