Малайзын онгоц Украйны нутагт осолдлоо

Малайзын Айрлайнс компанийн бас нэг онгоц Украйны нутаг дэвсгэрт осолдлоо. Онгоцонд нийт 280 хүн зорчиж байсан байна. Тэдгээрийн 154 нь Нидерланд, 27 нь Австрали, 23 нь Малайз, 11 Индонези, 6 нь Англи, 4 Герман, 4 Бельги, 3 Филиппин, 1 Канад иргэн байсан гэж нислэгийн компанийн зүгээс мэдэгджээ.

\

Дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар Украйн улсад үүссэн эмх замбараагүй байдалтай энэхүү ослыг шууд холбосон байна. Тодруулбал тус улсын босогчид газар-агаар ангиллын пуужин харваж унагасан байх магадлалтай гэж мэдээлж байгаа юм.

Учир нь осол гарахын өмнөх өдөр босогчид осол болсон Торез хотын ойролцоо Украйны ачаа тээврийн АН-26 онгоцыг устгаж, “дахин дахин анхааруулсаар байхад манай дээгүүр ниссэн тул устгалаа” гэж мэдэгдэж байсан юм. Тиймээс агаарын айрлайнс компаниуд Украйны агаарын орон зайг ашиглахаас татгалзаж эхэлсэн байна.

Мөн Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко энэ хэргийг "Террорист үйлдэл" гэж зарласан нь Зүүн Украйн дахь байлдааны ажиллагаагаа эрчимжүүлэх нэг шалтгаан боллоо гэж олон улсын хэвлэлүүд онцолж эхэллээ. Өөрөөр хэлбэл МН17 онгоцны осол ОХУ, Украйн хоёрын хоорондын маргаантай асуудал дээр “гал” нэмлээ гэж тайлбарлаж байна.

Малайзын талаас тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак “Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна” гэж мэдэгджээ.

Украйны Дотоод яамны зөвлөх Антон Херашенко AP агентлагт өгсөн мэдээлэлдээ "MH17 онгоц пуужинд оногдсон байхаас зайлахгүй" гэх мэдээллээс үзэхэд Украйн, ОХУ-ын хилийн ойролцоох дайны бүс дэх пуужинд оногдсон байх магадлалтай ч гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлээд байгаа аж. Гэхдээ ослын шалтгааныг тогтооход эрт байгаа юм.

Гэхдээ иргэдэд өнгөрөгч гуравдугаар сард осолдсон/өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа/ МН370 зорчигч тээврийн онгоц шиг хэрэг нь замхрах вий гэсэн айдас их байгаа гэж мэдээлж байна.

\\\\\\

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button