Д.Нацагдоржийн гэр музей үүдээ нээлээ

Их зохиолч Д.Нацагдоржийн музей наадмын өмнөхөн үүдээ нээсэн. Тус музейд их зохиолчийн эдэлж хэрэглэж байсан гэх 70 гаруй үзмэр тавигдсан байна.  Тодруулбал Д.Нацагдоржийн Герман сурч байх үедээ өмсч явсан монгол ямбуун цамц, шүлгийн эх хувилбар, болон түүний жүжгийн зохиолуудад ашиглаж байсан эд зүйлсийг олон нийтэд үзүүлэхээр зорьсон байна. Цаашид дээрх музейг их зохиолчийн нэрэмжит түүх,уран зохиолын үндэсний том музей болгохоор зорьж байгаа юм байна.Д.Нацагдоржийн гэр музейг анх 1966 оны наймдугаар сарын 14-нд нээж байжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button