Наадамчдад таалагдаагүй урлаг соёлын арга хэмжээнд 946 сая төгрөг зарцуулжээ

Энэ жилийн наадмын нээлт наадамчин олонд төдийлөн таалагдаагүй. Үндэсний их баяр наадмаар Хонхны дуу эгшиглэсэн нь наадамчдын дургүйцлийг төрүүлж нэг хэсэгтээ ярианы сэдэв болж байна. Түүнчлэн цэргийн сүрт жавхааг харуулж эгнэн жагсдаг цэрэг эрс вальс эргэж байсан нь ч түмэн олонд төдийлөн таалагдаагүй юм. Энэ мэтчилэн энэ жилийн наадмын нээлт урлагийн тоглолт иргэдийн сэтгэлд хүрсэнгүй. Харин 11, 12-ны орой төв талбайд болсон шоу тоглолтууд наадамчдад таатай санагдсан. Гэвч тэрхүү тоглолтонд бараг тэрбум орчим төгрөг зарцуулсан гэдгийг сонсоод иргэд нүдээ бүлтийлгэж сууна. Эдийн засаг хямарсан байгаа энэ үед наадмын шоунд тэр их мөнгийг үрэх хэрэг байсан юм уу  хэмээн асуух иргэд олон байна. Ямартай ч  энэ жилийн наадмын урлаг соёлын арга хэмжээ наадамчдад таалагдаагүй ч нэлээд өндөр өртөгөөр боссон. Нийтдээ 946 сая төгрөг зарцуулсан юм.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button