Алтаргана наадам эхэллээ

Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам өнөөдөр Хэнтий аймгийн Дадал суманд эхэлж байна.

Уг наадам нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй учир Н.Алтанхуяг сайд Хэнтий аймгийг зорив. 20 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг наадам өнөөдрөөс энэ сарын 21-ний өдрийг дуустал үргэлжлэх ба буриад зоноос гадна ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-нд суурьшсан буриад үндэстэнүүд оролцоно.

Наадмын үеэр “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиол, язгуур урлагийн хамтлагуудын уралдаан, үлгэр туульч ерөөлч магтаалчдын уралдаан, буриад ардын болон орчин үеийн дууны уралдаан болж, уламжлалт гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, “Дагинас” гоо бүсгүйн тэмцээн зэрэг олон арга хэмжээ зохион явуулахаар “Алтаргана” наадмыг зохион байгуулах үндэсний хороо бэлтгэжээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button