Microsoft 1000 ажилтнаа халлаа

Microsoft корпораци Финланд дахь салбартаа цомхотгол хийх шийдвэр гаргасан байна. Эхний ээлжинд 1000-аад ажилчдаа халсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Шалтгаан нь Европ дахь ухаалаг утасны үйлдвэртэй холбоотой аж. Microsoft ухаалаг гар утасны салбарт анхаарлаа хандуулж байгаа бөгөөд гар утас үйлдвэрлэлийн зөөлөн эд анги угсрах нэгжүүддээ дахин 500 ажлын байрны орон тоо гаргахаар цомхотгол хийсэн гэж тайлбарлажээ.
Гэвч технологийн мэргэжилтнүүд Microsoft компанийн дээрх шийдвэр нь Nokia өнгөрсөн дөрөвдүгээр сард 25 мянган ажилтнаа халсантай адил үр дагавар авч ирэх болно гэж үзжээ. Учир нь Nokia компани ухаалаг утас үйлдвэрлэхээр цомхотгол хийсэн нь эсэргээрээ үйлдвэрлэлийн шатанд гацаа үүсч, зарим төслүүд нь гацахад хүргэсэн байна.
Ами
Оллоо.мн