Хөлбөмбөгийн багачуудын ДАШТ-д оролцож буй Монголын багийнхан шөвгийн наймд үлджээ

World Youth Cup 2014 (Gothia Cup) хөлбөмбөгийн багачуулын ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн “Deren sumida FC” баг 12 болон 16 насны хоёр баг явуулснаас 16 насны баг шөвгийн наймд шалгаран үлджээ. Уг тэмцээнд Бразил, Герман, Швед, Норвег, Америк, Хятад, Япон, Англи, Канад зэрэг хөлбөмбөгийн өндөр хөгжилтэй орнуудын 190 гаруй багууд оролцсон билээ.
Хэсгийн тоглолтууд дуусгаад 1/64т Энэтхэгийн багийг 5-4 (Penalty) цохин хожиж, 1/32т Шведийн багийг 7-5 харьцаагаар хожиж, 1/16т Германы багийг 2-0 харьцаагаар хожиж шөвгийн наймд дахин Шведийн багтай тоглохоор болжээ.
Энэхүү тэмцээнд оролцож тодорч байсан дэлхийн од тоглогчидоос дурдвал Андрей Пирло, Хави Алонсо, Алан Шеарэр, Зе Робэрто, Хулио Баптиста, Златан Ибрахимович, Адебаёр зэрэг тоглогчид байдаг юм.