Баянзүрх дүүрэгт 909 иргэнд газар өмчлүүлнэ

Өнгөрсөн тавдугаар сарын 31-нээс эхлэн иргэдэд газар өмчлүүлнэ гэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсоор ирэх сарын 1-нээс өмчлүүлж эхлэхээр болсон. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн өмчийн харилцааны газраас тодорхой мэдээлэл өглөө. Тэд цахим хэлбэрээр иргэдэд газар өмчлүүлэх ажил наймдугаар сарын 1-нд эхэлнэ гэдгийг мэдээллийнхээ эхэнд хэлсэн.
Ингээд сонгогдсон 52 байршилд хаана хэдэн хүнд газар өмчлүүлэх талаар мэдээлсэн юм. Тодруулбал Банязүрх дүүрэгт гэхэд 20-р хорооны нутаг дэвсгэр Хожуулын ам хэмээх газарт 909 иргэнд газар өмчлүүлэх юм байна. Харин Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Соёондын аманд 4189 иргэнд, Хан-Уул дүүргийн 12, 13-р хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойд 869 иргэнд, Багануур дүүргийн 4-р хороо, Тариан булагийн 1-р хэсэгт 7504 иргэнд, Багахангай дүүргийн 2-р хороо, Бор-Үзүүрт 1483 иргэнд тус тус газар өмчлүүлэх юм байна.
Б.Сансартуяа