МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан автотээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн тээвэрчид, инженер техникийн ажилтан албан хаагчид, нийт салбарын хамт олон Та бүхэнд Автотээврийн үндэсний төвийн нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлье.
Тэртээ 1925 онд “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг байгуулж, автотээврийн байгууллагын тулгын чулууг тавьснаас хойшхи түүхийн энэ хугацаанд автотээвэрчид нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд эх орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, улс орны амьдралын бүхий л салбарын тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг нэр төртэйгөөр ханган биелүүлж ирснийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Автотээврийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс явуулж байгаа бодлогын үр дүнд хөрөнгө оруулалт нэмэгдэж,хөдлөх бүрэлдэхүүн шинэчлэгдэж,техникийн хяналт, тээвэр зохицуулалтын үйл ажиллагаанд орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололт бүхий техник хэрэгсэлнэвтэрч, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах талаар онцгой анхааран ажиллаж байна.
Автотээврийн үйлчилгээ байнга өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд тээвэрлэлтийн аюулгүй, шуурхай ажиллагааг хангах, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэй уялдуулан үйлчилгээнийхээ хүрээг оновчтой тогтоож дэд бүтцийг нь төр хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаанд суурилан хөгжүүлэх, хэрэглэгчдэд тээвэрлэлтийн үйлчилгээг бодит үнэ, чанарын өндөр түвшинд хүртээмжтэй, найдвартай хүргэж, үйлчилгээний соёлыг байнга дээшлүүлж ажиллах нь бид бүхний хойшлуулшгүй зорилт юм.
Манай автотээвэрчид ололт амжилтаа улам бататгаж, ард түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
"Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, ажил үйлс тань дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье”
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Т.БОЛДБААТАР