Ачааны автомашиныг замын хөдөлгөөнд цагийн хязгаарлалттайгаар оролцуулна

"Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам"-ыг нийслэлийн ИХТ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас батлан гаргасан.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 70 000 ачааны машин байдаг. Нийслэлд явж байгаа нийт ачааны машиныг хянах, стандарт мөрдүүлэх үүднээс энэ удаа бүх машин зөвшөөрөл авахаар ийнхүү журам гаргасан байна. Түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар өгнө. Одоогоор бэлтгэл ажил хийгдэж байна. Зөвшөөрлүүдийг Е, С, ЕС гэсэн ангилалтай нэг л зөвшөөрөл өгнө. Е ангиллын зөвшөөрөл нь 10 000, С нь 15 000, ЕС нь 20 000 төгрөгийн үнэтэй байна.
Зөвшөөрөл авсан үгүйг Замын цагдаагийн газраас хяналтын төхөөрөмжөөр хянах юм байна.
П.УНДРАМ
Оллоо.мн