Олон улсын хөөмийн наадам Ховд аймагт болно

Олон улсын хөөмийн III наадам ирэх сарын 20-25-нд Ховд аймагт болно. Хөөмийчдийн ур чадварыг сайжруулах, хөөмийн урын санг баяжуулж ардын авьяастныг тодруулах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж байгаа аж.
Наадмын Гранпри шагналтныг таван сая, тэргүүн байрт орсон авьяастанг гурван сая төгрөгөөр урамшуулах юм байна.
Мөн энэ үеэр оролцогчдыг хөөмийн өлгий нутаг Чандмань сумаар аялуулахаас гадна олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах аж.
П.УНДРАМ
Оллоо.мн