19 хүүхэд мориноос унаж гурван хүүхдийн бие хүндэвтэр гэмтэл авчээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний төвөөс хамтран баяр наадмын өдрүүдэд хурдан морь унаж уралдсан хүүхдүүд бэртэж гэмтсэн эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. “Үндэсний баяр наадмаар Хүй долоон худагт 7-18 насны 511 уралдаанч хүүхэд 1751 морийг унаж уралдуулсан байна.

Энэ жилийн наадамд стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг хүүхдүүдэд өмсүүлэх шаардлагыг тавьж ажилласны үр дүнд уралдаанч хүүхдүүд 100 хувь хамгаалалтын малгайтай уралджээ. Хүй долоон худагт 19 хүүхэд мориноос унаж гурван хүүхэд хүндэвтэр, найман хүүхэд хөнгөн бэртэл аваад байгаа аж.

Мөн Ховд аймагт хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй хоёр унаач хүүхэд мориноосоо унаж биеийн байдал нь хүнд байгаа гэж мэдэгдлээ. Иймд хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлээгүй хурдан морины комисст хариуцлага тооцуулах арга хэмжээ авахаар яригдаж байгаа аж. Гэхдээ эрх зүйн орчин хангалтгүй байгаа учраас дээрх зөрчил дутагдал давтагдсаар байгаа гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамн хэлстийн дарга Х.Баавгай хэллээ.

Ами

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button