Төв аймагт 180 хүний суудалтай кино театр нээгдэнэ

Төв аймгийн Зуунмод хотын Соёлын төвийг шинээр засварлаж кино театр болгох ажил ирэх наймдугаар сард дуусаж ашиглалтад орохоор болжээ. Кино театрын барилгын дотоод засал бүрэн дууссан  ба кино гаргах дэлгэц суурилуулах, түүний гэрэлтүүлэг гэх зэрэг тоног төхөөрөмжийн асуудал үлдэж байгаа гэнэ. ө Кино театрын тоног төхөөрөмжинд мөнгө төсөвлөгдөөгүй учраас уг асуудлыг гадны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхээр болсон. БНСУ-ын Кангво мужаас 200 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийчихвэл тоног төхөөрөмжийн асуудал бүрэн шийдэгдэх гээд байна гэж тус аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс мэдээлжээ.   Тус кино театр нь 180 хүний суудалтай ба кино танхим, спорт заал, тоглоомын хоёр хэсэг, хүлээлгийн заал, ресторан зэргээс бүрдэх аж. Одоогийн байдлаар кино театрт  800 орчим сая төгрөгийг зарцуулсан байна

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button