ХАХНХЯ-ны захиалгаар баригдаж буй барилга дээрээс гурван хүн унаж нас барсан хэрэг гарлаа

Чингэлтэй дүүргийн IV хороонд баригдаж буй брилга дээрээс гурван хүн унасан ноцтой хэрэг өчигдөр гарлаа. Тодруулбал Нийгмийн хамгааллын салбарын архивын баригдаж буй барилга дээрээс өчигдөр 15.00 цагийн үед тус барилгын 13 давхрын лифтийг янзалж байсан ажилчид унаж, хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлгийн тусламж авсан ч нас барсан байна. Хэргийн талаар эх сурвалжаас тодруулахад "Барилгын лифтийг янзалж байгаад гурван хүн унасан. Нэг ажилтан дөрвөн давхарт, нөгөө нь таван давхарт тогтсон бол гурав дахь ажилтан шууд унасан байна. Хэргийн газар хоёр нь нас барсан. Нэгийнх нь биеийн байдал маш хүнд байсан ч сая өнгөрлөө. Тэд 20-30 орчим насны залуучууд байсан." гэв. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй Нийгмийн хамгааллын салбарын архивын барилгын ажлыг "Нийслэл өргөө" компани гүйцэтгэж байсан байна.