Малайзын онгоцонд сууж явсан зорчигчдыг таних ажил дуусчээ

Энэ сарын 17-ны өдөр Орос Украйны хилээс 30 милийн зайд буюу Украйны Зүүн бүс нутагт Малайзын агаарын тээврийн МН17 онгоц осолдож  онгоцонд сууж явсан 280 зорчигч, багийн 15 гишүүн бүгд  амь үргэдсэн билээ. Энэ ослын талаар  олон улс янз бүрийн байр суурьтай байгаа бөгөөд  ихэнх нь Орос Украйны мөргөлдөөнөөс болж аль нэг тал нь  онгоцны сүйрлийг зохион байгуулсан хэмээн үзэж байгаа билээ.  Украйн болоод АНУ энэ осолд Оросын талыг буруутгаж байгаа бол ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин амь үрэгдсэн иргэдийн амийг Украйны ерөнхийлөгчийг төл хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл онгоцны ослоор амь үрэгдсэн иргэдийн цогцосыг таних ажил дууссан байна.  Онгоцонд Нидерландын 189, Австралын 27, Малайзын 29, Индонезийн 12, Британийн ес, Герман, Бельгийн тус бүр дөрөв, Филиппин Вьетнамын тус бүр гурав, Канад, Шинэ-Зеланд, АНУ-ын тус бүр нэг иргэн уг онгоцонд сууж явсныг тогтоогоод байгаа аж. Одоогийн байдлаар “Malaysia Airlines” компани хохирогчдын ар гэрийнхэнд 5000 доллар олгохоор болсон гэнэ.

 

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button