Авто машины цагийн хязгаарлалтын зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгоно

Авто замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмыг Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан. Үүнтэй холбоотойгоор түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгохоор болжээ.Зөвшөөрөл нь дотроо гурван янз, Е ангиллын зөвшөөрөл нь 10 000, С нь 15 000, ЕС нь 20 000 төгрөгийн үнэтэй байх аж. Зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгохтой холбоотойгоор бэлтгэл ханган ажиллаж буй юм байна. Одоогоор цагийн хязгаарлалтыг тодорхой болгоогүй байгаа юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button