“Playtime” наадам болж байна

Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  2014.07.19-20-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт “Play time-2014” амьд хөгжмийн наадам зохион байгуулагдаж байна. 13 дахь жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон зэрэг орны хамтлаг дуучид оролцохоос гадна үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар  ажиллахаар болжээ.

Дүнжингарав худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд “ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын 7 автобус иргэдэд үйлчидэг бөгөөд жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг бол энэ өдрүүдэд  49.5 рейс хийхээр боллоо гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button