Хятадад автобус осолджээ

Синьхуа агентлагийн мэдээлснээр Бямба гаригийн өглөө болсон ослын улмаас 43 хүн нас барж, 6 хүн эмнэлэгт хүргэгдсний дотор 4 хүний биеийн байдал хүнд байгаа ажээ. Ослын улмаас мөргөлдсөн ачааны машин болон автобуснаас гадна 5 машин галд өртөж шатсан байна. Орон нутгийн захиргааны эх сурвалжийн мэдээлснээр автобусны жолооч өмнө нь аюулгүй ажиллагааны дүрэм зөрчин осол гаргаж хар жагсаалтанд орсон нөхөр байсан бололтой.
Манай улсад аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс үүдэлтэй шингэрүүлсэн хийн сав дэлбэрсэн шатсан осол гарч байсан. Үүнээс гадна хотын гудамжаар шингэрүүлсэн хийн түлш ачсан хүргэлтийн машинууд стандарт, аюулгүй ажиллагааны дүрэм журмаа хэрхэн сахиж байгааг эргээд нэг харахад илүүдэхгүй бизээ.
орчуулсан
Uno
bbc.com