Монголын хөлбөмбөгчид эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

Монгол Улсын Үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцохоор энэ сарын 18-нд Гуам улсыг зорисон билээ. Тэгвэл тус тэмцээн энэ сарын 21-25-ны өдрүүдэд тус улсад болох юм.
2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцож буй Монгол Улсын шигшээ өнөөдөр Умард Марианы арлуудын багтай эхний тоглолтоо хийнэ. харин энэ сарын 23-нд талбайн эзэн Гуам, 25-нд Макаогийн багтай тус тус тоглоно. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож ялсан баг нь Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатанд тоглох эрхээ авах юм байна.
Гуамын шигшээ баг 2013 оны урьдчилсан шатанд Умард Марианы арлууд, Макао улсын шигшээ багийг хожиж, хоёрдугаар шатанд шалгарч байжээ.
Г.Уянга
оллоо.мн