“Морьтон Монгол”-ын залуус Хөвсгөлд хүрчээ

МУБИС-ийн Газар зүй, аялал жуулчлалын гуравдугаар ангийн таван оюутан “Морьтон Монгол” хөтөлбөрийн хүрээнд эх орноо нар зөв тойрон, мориор аялж буй. Өмнөговь аймгаас гарч нийт 8538 километр замыг мориор туулах энэ аяллаа өнгөрсөн тавдугаар сарын 15-наас аяллаа эхэлсэн юм.

Үүнээс хойш 3200 гаруй км туулж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд иржээ. Тэд ирэх арванхоёрдугаар сард эхэлсэн цэг болох Өмнөговь аймагт очиж, аяллаа дуусгах аж.

Уг аялалыг “Морьтон Монголын залуус" ТББ-аас зохион байгуулж байгаа юм.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button