“Хайрын төгөл”-ийг өнөөдөр нээнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас залуус, хосууддаа зориулан баруун дөрвөн замд “Хайрын төгөл” байгуулж өнөөдөр 18:00 цагт албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Энэ хайрын төгөлд дурласан залуус,  хуримаа хийж буй залуу хос  Гандан орж сайн сайхан амьдрах хүслээ шивнээд буцахдаа хайр сэтгэлээ бат бөх байхыг билэгдэн цоож зүүх боломжтой. Хайрын төгөлийн дээд талд  хайрын бурхан Амур сахиусан тэнгэр байрлах бөгөөд сахиусан тэнгэр залуу хосыг хөтлөн “Хайрын төгөл”-ийн үүдээр оруулах билэгдэлтэй. Цоожийг зүрх болон гацуур хэлбэртэй модонд өлгөх юм.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button