302 толгой малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Н-ын суурьт хүн, мал, амьтны гоц халдварт “Боом” өвчин гарч, хорио цээр тогтоосноос хойш долоо хоног болж байна.

 Голомтонд найман хүн, хонь 591, ямаа 484, адуу 121 , үхэр 68 нийт 1264 толгой малд боомыг эмчлэх ийлдэс тарьж, малын тоног хэрэгсэл, орчны талбайд халдваргүйжүүлэлт хийжээ. Харин өнөөдрийн байдлаар нэмж халдварт өвчний сэжиг илрээгүй бөгөөд нийт 302 толгой малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд хэвийн байсан байна. Мөн 1134 малыг вакцинжуулжээ.  

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button