Монголын шигшээ баг эхний хожлоо авлаа

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор энэ сарын 18-ны өдөр эх орноосоо явсан билээ. Тэгвэл манай шигшээ багийнхан эхний даваагаа амжилттай давжээ. Тэд өнөөдөр болсон тоглолтод Хойд Марины арлуудын багийг 4-0-ээр хожсон байна. Тоглолтын гоолуудыг манай шигшээ багийн довтлогч н.Төгөлдөр, хагас хамгаалагч Э.Гал-Эрдэнэ нар оруулжээ. Монголын шигшээ баг дараагийн тоглолтондоо Гуам болон Макаогийн багтай тоглох хуваарьтай байгаа.
Б.Сансартуяа
Оллоо.мн