Ц.Батбаяр нарыг маргааш шүүнэ

Энэ долоо хоногт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд товлогдсон шүүх хурлууд дотор хотын дарга асан Ц.Батбаяр нарын асуудлыг хэлэлцэх хуралдаан олны анхаарлыг татаж буй.

Тэдний хэргийг маргааш 10.00 цагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэх юм. Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шалгагдаж буй Ц.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 гэсэн зүйл ангиар шүүх юм.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button