Тахийн сүрэг дахин гурваар нэмэгджээ

Говь- Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд жил бүр 3-4 тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Үүний үр дүнд хүрч, тоо толгой нь улам бүр өсөн нэмэгдэж байна.
Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн дахин гурван тахь авчирч, Монголын Тахийн шар нуруунд тавьжээ. Энэхүү мэдээг Прага хотод зохион байгуулагдсан Тахийн өдөрлөгийн үеэр амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек дуулгажээ.
П.УНДРАМ
Оллоо.мн