Боомоор өвчилсөн дөрвөн хүн эмчлүүлж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт хүн, мал амьтны гоц халдварт Боом өвчин гарч, боомоор нэг гэр бүлийн 2-54 насны 4 хүн өвчилөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм байна.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын суурьт хүн, мал, амьтны гоц халдварт “Боом” өвчин оношлогдож дүүргийн Засаг даргын А/235 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Хорио цээр тогтоосноос хойш 7 хонож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нэмж халдварт өвчний сэжиг илрээгүй байна. Энэ талаар Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өгөх үеэрээ дуулгалаа.
Г.Уянга
оллоо.мн