Осол, зөрчлийн 252 дуудлага иржээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, энэ үеэр Нийслэлийн Цагдаагийн газраас өнгөрсөн өдрүүдэд гарсан осол аваарын тадаар мэдээлэл өглөө.

Сүүлийн 14 хоногийн байдлаар Замын цагдаагийн газрын  Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст  зам тээврийн ослын нийт 421 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс хүн гэмтсэн хэргийн  шинжтэй 169, осол, зөрчлийн шинжтэй 252 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг  10 бүртгэгдэж,  11 хүн нас барсан байна.

Шуурхай зөвлөгөөний дараа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд зам тээврийн осолд болон харамсалтай байдлаар нийт 16 хүн нас барсан байна. Энэ бол үнэхээр харамсалтай мэдээ. Иргэдийн эрүүл мэнд, амь нас,  аюулгүй байдлыг хангах талаар олон дүрэм журам нийслэлд мөрдөгдөж байгаа ч үүнийг хэрэгжүүлэх нь маш цөөн байгаа нь ажиглагдаж байна. Зарим иргэдийн  хууль, дүрмээ биелүүлдэггүй, дур зоргоороо авирлах, хэт хувиа хичээсэн үзлээс болж осол эндэгдэл, халдварт өвчин гарч байна.  Тиймээс  өнгөрсөн өдрүүдэд гаргасан гэмт хэрэг, зөрчилд дүгнэлт хийж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар   хэрхэн арга хэмжээ авах тухай тодорхой саналуудыг холбогдох байгуулагуудаас хамтран боловсруулж танилцуулах шаардлагатай" гэлээ.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button