Г.Алтанхүүг өнөөдөр шүүнэ

Хамтран амьдарч байсан 21 настай найз бүсгүйгээ зодож хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэж буй Г.Алтанхүүгийн хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүнэ.
Прокуророос Г.Алтанхүүг бусдыг зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, мөн түүний биед шууд санаатайгаар гэмтэл учруулж, амь насыг хохироосон хэрэгт буруутгаж байгаа юм.
Түүнийг Эрүүгийн хуулийн 98.1 буюу удаан хугацаагаар тарчлаан зовоож байсан, 91.1 буюу бусдыг санаатайгаар хөнөөсөн зэрэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн хавтаст хэрэг нээжээ.
МОНГОЛЫН МЭДЭЭ