Боомын голомтод байгаа 1134 малыг вакцинжуулжээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Н-ын суурьт хүн, мал, амьтны гоц халдварт “Боом” өвчин гарч, хорио цээр тогтоосноос хойш долоо хонож  байна. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд дөрвөн хүн боом өвчний сэжигтэй хэвтэн эмчлүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр малчин 54 настай эрэгтэй, 48 настай эмэгтэй нар боомоор өвчилсөн болох нь тогтоогдон эмчлүүлж байгаа юм.

Голомтонд найман хүн, хонь 591, ямаа 484, адуу 121 , үхэр 68 нийт 1264 толгой малд боомыг эмчлэх ийлдэс тарьж, малын тоног хэрэгсэл, орчны талбайд халдваргүйжүүлэлт хийжээ. Харин өнөөдрийн байдлаар нэмж халдварт өвчний сэжиг илрээгүй бөгөөд нийт 302 толгой малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийхэд хэвийн байсан байна. Мөнт 1134 малыг вакцинжуулжээ.

Б.Сансартуяа

Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button