Спиртэд хордсон залуу эмчилгээ хийлгэж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Баян-Эрч ХХК-ний нүүрсний уурхайн хамгаалалтын албаны ажилтан 22, 32, 62 настай гурван хүн архины хордлогоор нас барсан хэрэг гарсан. Тэгвэл тэдэнтэй хамт байсан 18 настай нэг иргэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэж байна.
Нас барсан иргэдийн уусан зүйл нь хүнсний зориулалтын бус /метилийн спирт/ спирт болох нь тогтоогдсон бөгөөд Мэргэжлийн хяналтын байгууллага хууль хяналтынхантай хамтарч хяналт шалгалтаа үргэлжлүүлж байна.
Цаашид хүнсний зориулалтын бус техникийн спирт хэрэглэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглээ, зарцуулалт, хадгалалт хамгаалалтын байдалдаа дотооддоо хяналт тавих, иргэд хүнсний зориулалтын бус спиртийг хэрэглэхгүй байхад анхаарч өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хохироох эрсдлээс сэргийлэх шаардлагатай байна.
Г.Уянга
оллоо.мн