Барилгын материалын лаборатори ашиглалтад оржээ

Архангай аймаг Барилгын материалын лабораторитой болжээ. Барилгын сорилт, шинжилгээний лаборатори байгуулагдсанаар барилгын материал үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ чанарыг орон нутагтаа шинжилгээнд өгөх, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудад орж буй барилгын түүхий эд хяналт шинжилгээнд тогтмол хамрагдаж байх эерэг талтай юм.

Энэхүү лабораторийг улсын төсвийн 530 сая төгрөгийн санхүүжилтээр ашиглалтад оруулж байгаа аж.

Нээлтийн үеэр Ц.Баярсайхан сайд хэлэхдээ энэхүү төвийг бүсийн хэмжээний сорилт шинжилгээний лаборатори болгохоор цаашдаа дэмжих ажиллахаа мэдэгдсэн юм.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button